CS2 FPS тооцоолуур

Эд анги сонгоод CS2 дээр хэдэн FPS гарахыг харна. Тооцоолол нь модельд үндэслэсэн — бодит хэмжилт биш, тул нэг тоо биш хязгаар (range) харуулна.

Систем

Диск CS2-ийн FPS-д нөлөөлөхгүй — зөвхөн map ачаалах хугацаанд. Тоонд ороогүй.

Санах ой

Tuned = tREFI, subtiming гараар зассан. XMP/EXPO зүгээр асаасан бол хаяг. Хурд/CL ижил бол өөр брэндийн kit ижилхэн ажиллана — тиймээс kit нэр нь зөвхөн хурд/CL-г автоматаар оруулах зориулалттай.

Тохиргоо

Ижил PC benchmark map дээр 5v5-аас 35% өндөр тоо гаргадаг. Аль нөхцөлийг хэлж байгааг заахгүй бол тоо нь утгагүй.
Дундаж FPS, тооцоолсон хязгаар
Модель дээр үндэслэсэн · ±20%
CPU GPU
1% low
Хязгаарлагч
CPU дээд хязгаар
GPU дээд хязгаар
RAM бодит latency
Frametime

Тоо хаанаас гарч байна

  • CPU-ийн дээд хязгаарыг reviewer-ийн CS2 chart болон архитектур (cache, IPC, clock) -аас гаргасан. Ихэнх CPU-д бодит хэмжилт байхгүй тул интерполяци.
  • GPU зөвхөн дээд хязгаар (floor) шалгахад орно. CS2 дээр 1080p Low үед GPU бараг хязгаарлагч биш — өрсөлдөгч сайтууд үүнийг эсрэгээр модельчилж алддаг.
  • RAM: бодит latency = CL × 2000 / хурд. Энэ нь тооцоолол биш, тодорхой формул.
  • Эх хавтан FPS-д шууд нөлөөлөхгүй — зөвхөн memory OC хийх боломж, power limit-ээр дам нөлөөтэй.
  • ±5% нарийвчлал боломжгүй. Reviewer хоорондын зөрүү л 15-20% байдаг. Range-ийг тэр үнэн дээр тулгуурлаж гаргасан.

Тооцоолсон тооноос дээш гарах

Дээрх тоо нь "цэвэр систем, XMP асаалттай, гараар юу ч зассангүй" гэсэн таамаг дээр гардаг. Windows, RAM болон драйверын тохиргоог зөв хийвэл тэр тооноос 10-20% дээш гарах боломжтой. Гол нь дундаж FPS биш — хамгийн том ахиц 1% low болон frametime-ийн тогтвортой байдалд харагдана.

+8-15% RAM XMP / EXPO асаах BIOS-д асаагаагүй бол RAM 4800 (DDR5) эсвэл 2133 (DDR4) дээр л явж байна. CS2 дээр хамгийн том нэг ахиц. Хэрэв асаагаагүй эсэхээ мэдэхгүй бол дээрх калькуляторт 4800/2133 гэж оруулж зөрүүг харж болно.
+4-8% RAM subtiming, tREFI tREFI-г дээшлүүлэх, tRFC/tRRD/tFAW-г гараар хумих. XMP profile нь зөвхөн CL-ийг зохицуулдаг, subtiming нь сул үлддэг. Дээрх "Tuned" checkbox яг үүнийг тооцдог.
+3-8% VBS / Core Isolation унтраах Windows 11 дээр Memory Integrity анхнаасаа асаалттай байдаг бөгөөд CPU-bound game-д хамгийн их хулгайлдаг тохиргоо. Windows Security → Device security → Core isolation. Виртуалчлал хэрэглэдэг бол хасах нь эрсдэлтэй.
+2-5% Background app, overlay хаах Chrome, Discord, Spotify, бичлэгийн софт. CS2 CPU-bound учраас core-ийн өрсөлдөөн шууд frametime-д гардаг. Steam болон Discord overlay-г ч хаа.
+2-5% PBO / Curve Optimizer эсвэл LLC AMD дээр Curve Optimizer -15…-25 нь clock-ыг тогтвортой өндөрт байлгана. Intel дээр LLC болон power limit-ыг зөв тавих нь throttle-ыг зогсооно. Температур хянаж хий.
+1-3% Power plan, C-state High performance эсвэл Ultimate. Дундаж FPS-д бага, гэхдээ 1% low болон idle-аас гарах хугацаанд мэдэгдэхүйц.
-2…+3% HAGS (Hardware GPU Scheduling) Системээс шалтгаална — зарим build дээр нэмдэг, заримд frametime-ыг сарниулдаг. Асаалттай/унтраалттай хоёуланг benchmark хийж өөрөө шийд.
0-2% Resizable BAR Шулуухан: CS2 дээр бараг мэдэгдэхгүй. Энэ нь VRAM-д их өгөгдөл дамжуулдаг GPU-bound game-д зориулагдсан, харин CS2 бол CPU-bound. Асаа, гэхдээ FPS хүлээж болохгүй. Зарим тохиолдолд бүр сөрөг.
Stutter Fullscreen exclusive, HDR off, MPO off Дундаж FPS-д нөлөөлөхгүй, харин frame drop болон микро stutter-ыг арилгана. Windowed/borderless-ээс fullscreen руу гарах нь мөн latency буулгана.

Ажиллахгүй зүйлс (цаг гарз)

Registry "FPS boost" tweak, debloat script, Windows service олноор унтраах, RAM cleaner — эдгээрийн ахиц хэмжилтийн шуугианаас (±3%) дотогш байдаг, зарим нь системийг эвдэнэ. CS2 дээр GPU overclock хийх нь GPU-bound биш бол 0. Pagefile-ийг унтраах нь зөвхөн crash дагуулна. Хэрэв ямар нэг tweak-ийн ахицыг benchmark-аар хэмжиж чадахгүй бол тэр ахиц байхгүй.

NVIDIA Control Panel — CS2 дээр яагаад бүтэхгүй вэ

Driver дээрх Low Latency Mode (Ultra) нь render queue-г хоослох зорилготой. Гэтэл CS2 дээр CPU нь GPU-аас хоцорч байдаг тул queue аль хэдийн хоосон — хоослох юм байхгүй. NVIDIA өөрөө Reflex болон low latency mode нь GPU-bound үед хамгийн үр дүнтэй гэж бичдэг, өөрөөр хэлбэл CS2-ийн competitive тохиргоо яг тэр технологи ажиллахгүй нөхцөл. Дээрээс нь game дотор Reflex асаалттай байвал driver-ийн Low Latency Mode автоматаар үл хэрэгсэгддэг. Power management → Prefer maximum performance нь харин CPU-bound үед GPU-ийн clock унахыг зогсоох зорилготой цорын нэг тохиргоо — ахиц нь микросекундын эрэмбэ, дундаж FPS-д 0. Тиймээс эдгээрийг "FPS нэмэх" зүйлсийн жагсаалтад тавих нь буруу.

Хэмжиж шалгах

Нэг удаад нэг л тохиргоо сольж, дараа нь benchmark map-ыг 2-3 удаа ажиллуулж дундажлах. Хэд хэдэн зүйлийг зэрэг сольвол ямар нь нөлөөлснийг хэзээ ч мэдэхгүй. Console дээрх Avg болон P1 хоёуланг бич — дундаж нь өөрчлөгдөөгүй ч P1 сайжирсан бол тэр tweak ажилласан гэсэн үг.